2024 оны 8-р сарын 16-ны өдөр зохион байгуулагдах “Хөрөнгөтөн” өндөр дүнгээр хөрөнгө оруулагчдын хаалттай форумд уригдсан “Guyuk metaverse”-ийн үүсгэн байгуулагч профессор А.Энхбаяртай ярилцлаа.
Хөрөнгөтөн форум: Хөрөнгөтөн форумын урилгыг хүлээн авч, Монголын технологийн салбарт гарч буй давшилтуудын талаар 300 хөрөнгөтөнд танилцуулах гэж байгаад талархал илэрхийлье.
Профессор А.Энхбаяр: Баярлалаа. Монгол улс хазгай гишгиж болохгүй хөгжлийн жимээр алхаж байна. Байгалийн баялаг дээр суурилсан эдийн засгийн тэлэлт явагдсан ч, хөгжлийн хувьд хол хаягдсан. Өнөөдөр манай улс хиймэл оюун, юмсын интернэт, Их өгөгдөл, Виртуал технологи, Үүлэн тооцоолол, 3D хэвлэл, Симуляци, Автоматжуулалт, робот зэрэг 10 орчим үндсэн технологийг дэлхий нийтийн жишгээр хөгжүүлэхгүй бол байгалийн баялгаа дууссаны дараа удахгүй модоо барьсан хүн сүрэг болж хувирахад бэлэн байна.
Хөрөнгөтөн форум: Хөрөнгөтнүүд технологийн секторын хөгжилд ямар нөлөөтэй вэ?
Профессор А.Энхбаяр: Технологи бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой сектор. Аливаа улс орон үндэсний аюулгүй байдалтай холбоотой нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны залгамж шинжтэй нууц бодлого, стратегитай байдаг. Үүнийг “Хар хайрцагны бодлого” гэдэг. Хөрөнгөтнүүд улс орныхоо эдийн засгийг залдаг. Энэ ч утгаараа тэд хар хайрцагны бодлогыг хэрэгжүүлдэг нийгмийн хүчтэй субъект юм. Хөрөнгөтнүүд үндэсний томоохон технологийн компаниудыг төрүүлэх стратегийн хөрөнгө оруулалт хийдэг. Эс бөгөөс улс орон технологио импортолдог, юм хийж бүтээдэг шилдэг залуусаа гадаад руу ажиллах хүчин болгож алддаг. Бид бол эрдэмтэд. Эрдэмтэн хүн гэдэг шинжлэх ухааны салбарыг онолын болон хэрэглээний түвшинд хөгжүүлэхийн төлөө энэ оюунт амьдралаа зориулдаг. Харин технологийн салбарыг дараагийн шатанд гаргахад эрдэмтэд, хөрөнгөтнүүд болон төр гурвын оролцоо нэн чухал. Манайд саяхан боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Виртуал сургууль” байгуулах үндэсний эрдэмтэн судлаачдын санаачилсан төсөл дэмжигдээгүй. Гэтэл Монголын технологийн компаниуд, монгол залуус хөгжүүлж чадах дижитал контент, цахим сурах бичиг гэх системийг гадны компаниас 10 орчим тэрбум төгрөгөөр шууд авч нэвтрүүлэхээр төлөвлөсөн байх жишээтэй. Энэ хандлага удахгүй алга болно гэдэгт итгэж байгаа. Манай эрдэмтдийн баг Хөрөнгөтөн форум дээр 300 хөрөнгөтөнд Монгол улсын технологийн салбарын ололтыг танилцуулах болсондоо таатай байна.
“ХӨРӨНГӨТӨН” ХААЛТТАЙ ФОРУМ
Хэзээ: 2024.08.16 | 10:00 цаг
Хөрөнгөтөн болон төслүүдийн бүртгэл:
www.hurungutun.mn
Хар хайрцагны бодлого* Үндэсний аюулгүй байдалтай холбоотой нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны залгамж шинжтэй нууц бодлого, стратеги.
Хөрөнгөтөн* Ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийг өсгөх потенциалтай, өндөр өгөөжтэй, инновац суурьтай төслүүдэд хөрөнгө оруулах замаар нийгмийн баялгийн хуваарилалтыг удирдах хүчтэй хүн болон бүлэг хүмүүс.
Төсөл* Хөрөнгийн зах зээл дээр бонд эсвэл хувьцаа гаргаж буй эдийн засагт үлэмж нөлөөтэй уул уурхай, санхүү, технологийн секторын төслүүд.
Эрдэмтэн* Эдийн засаг, математик болон хиймэл оюун ухааны чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж буй салбартаа тэргүүлэгч багш, судлаачид, профессорууд.
#Хөрөнгөтөн_2024
#2025_оны_боломжийг_бүү_алд