“MICC” үнэт цаасны компани мэргэжлийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдэл ба боломжуудыг танилцуулна

Онцлох

|

Post Image

Монголын 300 хөрөнгөтөнд “Эм Ай Си Си ҮЦК ХХК”-ийн Тэргүүн дэд захирал Т. Марал компанийн үйл ажиллагаа болон уул уурхай, дэд бүтцийн төслүүдийг танилцуулна.

“MICC” үнэт цаасны компани нь энэ жилийн “Хөрөнгөтөн” хаалттай форум дээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийн томоохон боломжууд болон бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай зөвлөгөө, шийдлүүдийг танилцуулж, стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, дэд бүтцийн дараах төслийг танилцуулна.

Овоотын коксжих нүүрсний төсөл. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” Лимитэд компанийн Хөвсгөл аймаг дахь Овоотын коксжих нүүрсний ордын үйл ажиллагаанд зам тээврийн болон дэд бүтцийн санхүүжилт босгосноор орон нутагт ажлын байр нэмэгдэх, эдийн засагт мөнгөн урсгал идэвхжих, хот хоорондын хатуу хучилттай зам тавигдах зэрэг улсын эдийн засагт стратегийн нөлөөтэй төсөл юм.

Дээрх төслүүдийг танилцуулах MICC ҮЦК -ийн хувьд 2005 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг санал болгосон анхны компани юм. Байгуулагдсан цагаас хойш 100 гаруй хэлцлийг амжилттай гүйцэтгэж, 2 тэрбум орчим ам.долларын санхүүжилтийг татсан туршлагатай. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааны цар хүрээ, хэрэгцээнд нийцсэн стратегийн иж бүрэн зөвлөгөө өгөх, санхүүжилт татах, бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорин ажилладаг. Тус компани нь Санхүүгийн зах зээл дээр хөрөнгийн хуваарилалт зөв хийгдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд ач холбогдол өгөхөөс гадна тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллаж байна.