Хөрөнгөтөн Хаалттай Форум дээр “FUNDME” Мөнгөний Зах Нээлтээ Хийнэ

Featured

|

Post Image

2024.08.16-ны өдөр 300 хөрөнгөтөн “Хөрөнгөтөн” хаалттай форум дээр танилцуулагдах стратегийн төслүүдэд хөрөнгө оруулах замаар баялгийн хуваарилалт хийнэ.

2024.08.16-ны өдөр 300 хөрөнгөтөн “Хөрөнгөтөн” хаалттай форум дээр танилцуулагдах стратегийн төслүүдэд хөрөнгө оруулах замаар баялгийн хуваарилалт хийнэ.

Энэ удаагийн “Хөрөнгөтөн” хаалттай форумын ерөнхий зохион байгуулагчаар Санхүүгийн зохицуулах хорооны хяналт доор үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа “FUNDME” мөнгөний зах ажиллаж байна.

FUNDME.mn мөнгөний захын хувьд компаниудад арилжааны банкнуудын харилцах дансанд байршиж буй мөнгөн хөрөнгөө эргэлдүүлж өндөр ашиг олох, нөгөө талдаа богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ хүү багатай шийдэх боломжийг компанийн удирдлага, нягтлан бодогчдод олгож буй санхүүжилтийн үндсэн хэрэгсэл юм. “FUNDME” ийнхүү нээлтээ хийснээр Монгол улс компаниудын мөнгөний эрэлт, нийлүүлэлтийг шийддэг технологи суурьтай мөнгөний захтай болж, санхүүгийн зах зээлийн хөгжил нэг шат урагшилж байна.

Монголын Үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Хөрөнгөтөн” хаалттай форумд Монгол улсын макро эдийн засгийн төлөв, Хөрөнгө оруулалтын зах зээлийн тойм болон Стратегийн 6 төсөл танилцуулагдана.

Хөрөнгөтөн платформ бол Монгол улсын эдийн засгийн тусгаар байдлыг хангахад чиглэсэн стратегийн төслүүд, хөрөнгөтнүүд, эдийн засагчид, эрдэмтэд болон мэргэжлийн холбоодын хүчирхэг хамтрал юм.